Явган хүний гарцаар хүүхэд аюулгүй зам хөндлөн гарахыг дэмжсэн анивчдаг автомат гэрэл төслийн санаачилга

Дэлгэр говийн хүн сан нь 2025 онд “Хүнд ээлтэй тактик” чиглэлийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн орчимд хүүхэд, сурагчдын зам хөндлөн гарах аюулгүй байдлыг хангах зорилгоор жолооч нарт анхааруулга өгөх “анивчдаг автомат гэрэл”-ийн загварыг боловсруулж, туршилтаар суурилуулан ашиглаж эхлээд байна.

Анивчдаг автомат гэрлийн үндсэн зорилго нь хүүхэд, сурагчид автомашины зам хөндлөн гарах үед гарч болзошгүй осол, аваарын эрсдэлийг бууруулах, улмаар хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулахад чиглэж байна.

Цаашид тус сан нь энэхүү төслийг бусад байршлуудад үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд төр, хувийн хэвшил, аж ахуйн нэгж, иргэдийн хамтын дэмжлэгтэйгээр илүү өргөн хүрээнд нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.


